
Ажиглалтын мэдээ > Цаг агаарын мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-01-19 08:47:16
1 хоногийн тойм
2021 оны 01 дүгээр сарын 17-ны 08 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 18-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм
Хур тунадас: Өнгөрсөн хоногт Хэнтийн ихэнх нутаг, Сэлэнгийн зүүн, Сүхбаатарын хойд, Дорнодын баруун хэсгээр цас орж, Хэнтийн Дадал, Баян-Овоод 1,0 мм, Дарханд 0,7мм, Хэнтийн Биндэрт 0,6мм, бусад хэсгээр 0.0-0.5 мм цас орсон байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Говь-Алтай, Завхан, Булган, Төв, Сэлэнгэ, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатарын ихэнх нутаг, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Ховд, Архангай, Дорнодын өмнөд хэсгээр 1-15 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Бугант, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 15 см, Сүхбаатарын Асгат 14 см, Увсын Давст, Завханы Цагаанчулуут, Баян-Уул, Баянхонгорын Байдраг, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Хэнтийн Оргил, Сүхбаатарын Түмэнцогт, Сүхбаатар, Халзан, Дарьганга сумдын нутгаар 11-13 см, Увсын Баруунтуруун, Сагил, Түргэн, Баянхонгорын Галуут, Эрдэнэцогт, Хөвсгөлийн Баянзүрх, Өвөрхангайн Бүрд, Сэлэнгийн Хүдэр, Төв аймгийн Баян-Өнжүүл, Борнуур, Хэнтийн Өлзийт, Сүхбаатарын Наран, сумдын нутгаар 10 см, бусад сумдын нутгаар 1-9 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Нийт нутгийн 70 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон байна.
Температур их: Өчигдөр өдөр Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -24...-30 градус, Хангай, Хөвсгөл уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар -17...-22 градус, Их нууруудын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ голын хөндийгөөр -11....-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -2...+4 градус, бусад нутгаар -4...-9 градус байв.
Температур бага: Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -32...-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Хэрлэн, Тэрэлж голын хөндийгөөр -26...-31, цас багатай энгэр ээвэр газраар -14...-19 градус, бусад нутгаар -20...-25 градус хоносон байна.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28 градус, бусад хэсгээр -20 градус, өдөртөө -6 градус байв.
Цаг уур орчны шинжилгээний газар
Урьдчилан мэдээлэх хэлтэс

Онцлох мэдээ
14 цаг




ӨНӨӨДӨР - 2021/01/19



5 м/с


Шинэ мэдээ

